/

Дуучин О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг кантри дуучнаар шалгарлаа

“Авьяаслаг монголчууд” шоуны 2016 оны ялагч, “Авьяаслаг америкчууд” шоунд оролцож үзэгч, шүүгчдийн талархал хүлээсэн дуучин О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучнаар тодорлоо. 

Нийгмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй салбар салбарын шилдэг хүмүүс, корпорациудыг алдаршуулдаг “The knigths awards” ёслол аравдугаар сарын 14-нд Малайзын Филармонийн танхимд боллоо. 

30 орчим орнууд оролцсон нэр хүндтэй энэ шалгаруулалтад Монгол Улсаас дуучин О.Энх-Эрдэнэ оролцон “The Outstanding Country of the Year” номинацид нэр дэвшээд, Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарчээ. 

Golomt Bank

Шинэ мэдээ

Төстэй мэдээ