Дуучин У.Мөнхбагана буюу Roockie “Cu”-гийн ажилтанд гар хүрсэн бичлэг сошиалд цацагдсан. Тэгвэл тэрбээр тус бичлэгтэй холбоотойгоор дараах тайлбарыг өглөө.
У.Мөнхбагана “Надад хэлэх хэдэн тайлбар байна. Тайлбараа хэлэхээс өмнө болсон үйл явдалд харамсаж, та бүхнээсээ уучлалт хүсэж байгаагаа илэрхийлье. Нэгдүгээрт, би “CU”-д үнэгүй архи нэхсэн явдал болоогүй. Архи авах гэж ч ороогүй, амттан авах гэж орсон. Тухайн үед уг үйл явдал болоод тухайн хүн бид эв зүйгээ олоод эвлэрсэн, уучлалт гуйсан. Цагдаагийн байгууллагаас хууль ёсны дагуу зохих арга хэмжээгээ ч авсан. Тус бичлэг нь цагдаагийн байгууллага болон тус “CU”-гийн удирдлагад хадгалагдаж байсан. Уг үйл явдал зургаан сарын өмнө болсон. Гэтэл яагаад өнөөдөр худал тайлбартайгаар цацагдах болов гэдэг сонин байна. Гэхдээ үүнийг олж мэдэх боломжгүй байгаа. Эцэст нь өөрийнхөө буруу үйлдэлд та бүхнээс уучлалт гуйж байна” гэв.