“BLACKPINK” хамтлагийн гишүүн Женни дотор орчинд электрон тамхи татсан гэж шүүмжлүүлснийхээ дараа уучлал гуйсан байна.
Тодруулбал Женни өөрийн Youtube хуудас дээрээ бичлэг оруулсанд нь нүүрээ будуулж байхдаа электрон тамхин татаж байгаа дүр зураг буусан аж. Женни вэйпийнхээ утааг үлээхэд мэйк ап артист нь түүний нүүрэнд маш ойрхон байсан юм.
Одоо тус бичлэгийг устгасан ч гэсэн түүний вэйп үлээж байгаа бичлэг интернэтээр тархсан байна.
Үүний дараа зарим фэнүүд түүнийг вэйп татаж байгаад сэтгэл гонсойж буйгаа илэрхийлж, ялангуяа дотор орчинд хүмүүсийн хажууд үлээснийг нь шүүмжилжээ.
Харин бусад шүтэн бишрэгчид нь электрон тамхи татах хувь хүний сонголт хэмээн Женнигийн талд зогссон юм.
Гэсэн хэдий ч Женни дотор орчинд ажиллаж байсан хүмүүсээс хувьчлан уучлалт гуйсан байна. Мөн түүний үүсгэн байгуулсан “Odd Atelier” агентлаг мэдэгдэл гаргахдаа “Женни дотор орчинд вэйп татаж, ажилтнуудад хүндрэл учруулсан алдаагаа хүлээн зөвшөөрч, гүнээ харамсаж байна” гэжээ.