Парламент дахь боловсролын салбарын төлөөлөл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нартаа ачирхав. Тэрбээр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны фэйсбүүк хуудаснаа “Багш ажилчдын төлөө гээд л зөндөө асуудал шийдүүлэх юм. Орж ирээд ганц лайк дарчихаж чадахгүй сууцгаах юм зарим нь. Хэдэн лайк болохыг харж сууя” гэж гомдоллож, лайк гуйж сууна.
УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Улс төрийн нам, эвслүүд сонгуульд өрсөлдөхдөө нийгмийн бүх салбарын төлөөллийг нэр дэвшүүлсэнээ хангаснаа зарлаж байсан. Тэр зарчмаар боловсролын салбарын төлөөлөл болж Ардчилсан намын жагсаалтаар Ц.Мөнхтуяа нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр 2018 оноос Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулсан нь УИХ-ын гишүүн болтол карьер ахих шат дамжлага нь болсон гэж хэлж болно. Гэвч боловсролын салбарынхнаа төлөөлж УИХ-д ажиллаж байгаагаа бараг л “ял” мэт сануулж, гомдол тавьж ч байх гэж…